Хүйтэн сэрүүний улиралд айл өрхүүдийн галлагаа эхэлж байгаа болохоор иргэд угаарийн хийн хордлогод орж, амь насаа алдах зэрэг эрсдэл нэмэгддэгтэй холбогдуулан төлөвлөгөөний дагуу зуух үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, иргэдэд газар дээр нь очиж MNS 5216:2002 стандарт буюу Ахуйн хэрэглээний зуух, Техникийн ерөнхий шаардлага стандартыг мөрдүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хамтран ажиллахыг зөвлөж, мэдээ мэдээлэл өгч ажиллаа.