ЗӨВЛӨМЖ: Escherichia coli (E. coli) нь хүн, мал амьтны ходоод гэдсэнд амьдардаг нэг зүйлийн бактери юм.
E. coli (STEC) O157:H7-ийн гаралтай хоолны хордлого хамгийн түгээмэл тохиолддог. Тухайлбал, АНУ-д жилд дунджаар 70 мянга гаруй уг бактерийн гаралтай хоолны хордлого бүртгэгддэг байна. Шинж тэмдгийн хувьд бусад хоолны хордлогуудтай адил хэвлийгээр базалж өвдөх, суулгах, ядрах, дотор муухайрах байдаг. Гэсэн хэдий ч уг бактерийн халдварын үед арга хэмжээ авалгүй удвал бөөрний дутагдал үүсэж, улмаар үхэлд хүргэдэг бөгөөд нийт халдварын 8% орчимд уг хүндрэл тохиолддог байна.![](https://masm.gov.mn/bug/images/news/1717642585_439422269_122176106882027946_2780427948018844338_n.jpg)
![](https://masm.gov.mn/bug/images/news/1717642585_439422269_122176106882027946_2780427948018844338_n.jpg)