"Дэлхийн чанарын өдөр-Үндэсний чанарын 7 хоног"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу ажлын хэсэг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт Олон улсын "Чанарын менежментийн тогтолцоо - Шаардлага MNS ISO 9001:2016" улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг эхэлж байгаатай холбогдуулан менежментийн тогтолцооны талаар зөвлөмж, зааварчилгаа өгч ажиллалаа.
Мөн уламжлалт зан заншил соёлыг нийтэд таниулах, монгол орноо гадаадад сурталчилах Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор гар урлалын үйл ажиллагаа явуулж буй “Асыл Мура” компанийн үйл ажиллагаатай танилцаж холбогдох стандартын талаар мэдээлэл хийж, үйл ажиллагаандаа стандартыг мөрдөн ажиллаж, чанартай, аюулгүй бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохыг зөвлөв.