Дэлхийн 80 гаруй Улс орон чанарын өдрийг жил бүр 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригт тэмдэглэдэг. Энэ өдрийг анх 1989 оноос эхлэн НҮБ-ын дэмжлэгээр Европын чанарын байгууллага, Японы инженер эрдэмтдийн холбоо, Америкийн чанарын хяналтын нийгэмлэг, Латин Америкийн орнуудын чанарын байгууллага хамтран санаачилж, дэлхий нийтээр тэмдэглэдэг уламжлалтай болжээ.
Манай хэлтсийн хамт олон ”Дэлхийн чанарын өдөр”, “Үндэсний чанарын 7 хоног”-ийг угтан аймгаас “Үндэсний чанарын шагнал”-д нэр дэвшүүлэх шилдэг 5 аж ахуйн нэгж, байгууллагын холбогдох материалыг шалгаруулалтад тавьсан шаардлагын дагуу бүрдүүлж Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлэв.
Мөн Баяннуур, Алтанцөгц сумдад 2021 оны 11 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалт, стандарт, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, шаардлагатай стандартаар үйлчлэх, зөвлөгөө мэдээлэл өгөхийн зэрэгцээ хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллав.