Баян-Өлгий Аймгийн Засаг дарга А.Камелият Стандарт, хэмжил зүйн хэлтэст 18.5 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Аймгийн Засаг дарга А.Камелиятад хэлтсийн үйл ажиллагаа болон сорилтын лабораторийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар танилцууллаа. Аймгийн Засаг дарга аймгийн хэмжээнд хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгч, албан хаагчдын саналыг сонслоо. Аймгийн Засаг дарга А.Камелият Стандарт, хэмжил зүйн хэлтсийг цаашид зориулалтын лабораторийн байртай болгох асуудлыг судлан, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлээ. Мөн хэлтсийн үйл ажиллагаа болон сорилтын лабораторийн үйл ажиллагаатай танилцах үеэр Лабораторид шаардлагатай 7 төрлийн 18.5 сая төгрөгийн орон нутгийн төсвөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
![](https://masm.gov.mn/bug/images/news/1718778425_445027209_122182902950027946_5735168712001035015_n.jpg)
![](https://masm.gov.mn/bug/images/news/1718778441_445066631_122182902884027946_1566389973044156778_n.jpg)
![](https://masm.gov.mn/bug/images/news/1718778458_445528031_122182903100027946_3821666362289337832_n.jpg)
![](https://masm.gov.mn/bug/images/news/1718778470_446799102_122182903328027946_3529002668348757001_n.jpg)
![](https://masm.gov.mn/bug/images/news/1718778481_445550348_122182903268027946_9028341993392981843_n.jpg)
![](https://masm.gov.mn/bug/images/news/1718778504_446872425_122182903220027946_1279882171153129759_n.jpg)