БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ МӨРДӨЖ АЖИЛЛАХ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТУУДЫГ БАТАЛЛАА
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 235-р тогтоолын 1-р хавсралтаар Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор шинээр болон шинэчлэн баталж мөрдүүлэх 18 техникийн зохицуулалтын баримт бичгийн жагсаалтыг баталсан.
Үүний дагуу Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны а/33 дугаар тушаалаар “Агаарын чанарын техникийн зохицуулалт”, “Усны чанарын техникийн зохицуулалт”, “Хөрсний чанарын техникийн зохицуулалт”-уудыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан Стандарт, хэмжилзүйн газрын даргын 2018 оны A/313 дугаар тушаалаар баталсан “Техникийн зохицуулалт боловсруулах заавар”-ын дагуу дээрхи техникийн зохицуулалтуудыг шуурхай боловсруулж Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 148-р тогтоолоор батлан 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.
Мөн энэ онд тус яам “Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын техникийн зохицуулалт”-ыг Монгол улсны Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар хуралдаанаар хэлэлцэн батлав.
Эх сурвалж: Стандарт, хэмжилзүйн газрын дэргэдэх орон тооны бус Байгаль орчын стандартчиллын техникийн хороо
Таалагдлаа
Сэтгэгдэл
Хуваалцах