Оролцогчдод өгөх мэдээлэл
Адал явдалт аялал жуулчлалын ач холбогдол нь дэлхий дахины өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн салбар юм. Адал явдалт аялал жуулчлалын үйл ажиллагаа нь ашгийн ба ашгийн бус эсвэл буяны төлөө байсан ч эрсдэл, сорилын хүлээн зөвшөөрөхүйц элементүүдтэй байдаг. Эрсдэлтэй байх нь урам зориг өгдөг хэдий ч аюулыг бас дагуулдаг. Урам зориг, таашаалыг хамгийн дээд хэмжээнд байлгахын тулд адал явдалт аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгчид нь үйл ажиллагаагаа аль болох аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэй. Энэ стандарт болон ISO/TR 21102, ISO 21103 стандартууд нь адал явдалт аялал жуулчлалын үйл ажиллагааг практикт аль болох аюулгүй байдлаар төлөвлөх, харилцах, бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж үйлчлэхэд адал явдалт аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгчдийн үндэс юм. Мөн ISO/TR 21102, ISO 21103 стандартыг оновчтой хэрэгжүүлснээр хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэгч болон тэдний үйл ажиллагааны тухай мэдээлэл өгч сонголт хийхэд нь тусална.
Товч мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү