MNS 6981:2022, СОЁЛЫН ТӨВ, СОЁЛЫН ОРДОН. ОРЧИН БА ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА СТАНДАРТЫГ БАТЛАВ
Стандартыг боловсруулахдаа олон улс, гадаад орны ижил төстэй стандартыг шууд хуулбарлан авахад нутаг дэвсгэрийн ялгаатай байдал, цаг агаар, амьдрах арга ухаан, уламжлалт соёл, онцлог зэргийг харгалзан соёлын онцлогт нийцүүлэн боловсруулсан байна.
Энэ стандартаар Соёлын төв, ордны урлаг, соёлын үйл ажиллагааг зохион байгуулахад хүн ам, суурьшмал болон нүүдлийн үйлчилгээнд тохирсон барилга байгууламжийн хүчин чадал, шаардагдах боломжит талбай, түүнд нийцсэн хүний нөөцийн хэмжээ, олон талт соёлын үйлчилгээ үзүүлэх нэр төрөл зэргийг тогтоож өгсөн.
Үндэсний язгуур уламжлал болон орчин цагийн соёл, урлаг, өв уламжлалаа хадгалж хамгаалах соёлын бүтээлч үйлдвэрлэл, үйлчилгээнд уламжлалт болон орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, монгол үндэстний соёлын агуулга бүхий бүтээгдэхүүнийг дэлхий нийтийн хүртээл болгон хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой.
Соёлын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг болон тус яамны харьяа газар, хэлтсийн албан хаагчид боловсруулж, СХЗГ-ын дэргэдэх Соёл урлаг (MASM TC-35)-ийн техникийн хороогоор хэлэлцүүлэн батлуулав.
Та бүхэн MNS 6981:2022, Соёлын төв, соёлын ордон. Орчин ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага стандартын дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу https://estandard.gov.mn/standard/v/6949
Таалагдлаа
Сэтгэгдэл
Хуваалцах