MNS 6799:2019 Сургалт, хүмүүжлийн орчны эрүүл ахуйн шаардлага
Энэхүү стандартын зорилго нь сургалт, хүмүүжлийн орчин /цаашид “цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, түүний дотуур байр” гэх/- ны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг бүрдүүлэх, гадаад болон дотоод орчны хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын шаардлагыг хангуулахад оршино.
Энэхүү стандартыг төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуульд үнэлгээ хийх, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хяналт тавихад хэрэглэнэ.