“MNS 5283:2022, ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙЛ, ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ХАЯГИЙН ТЭМДЭГТ ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА” СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Монгол хэлний тухай хуулийн 17.1.2-д харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл дангаар бичиж хэвших, мөн Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III–ийн 3.1.13. албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж, талбайн нэр хаяг, нэрийн хуудас, бүтээгдэхүүний шошго, танилцуулга, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа зэргийг монгол бичгээр бичиж хэвшүүлэхэд нийцүүлэн “MNS 5283:2022, Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага” стандартыг шинэчлэн баталлаа.
Энэ стандартын дагуу гудамж, зам, талбай, түүх соёлын дурсгалт газар, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэг, хаягийн зурган самбар болон төрийн байгууллагын хаягийн самбарыг нэг загвараар үйлдвэрлэх, байрлуулах, нэгдсэн загвар, аргачлалыг тодорхойлох, Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд суурьшсан хэсгийн гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагыг баталгаажсан хаягаар тэмдэгжүүлнэ.
Газрын салбарын стандартчиллын техникийн хороо