Тус Стандарт, хэмжил зүйн хэлтсээс Өлгий сумын Хот тохижуулах албаны нийт ажилчдад, MNS 4598 : 2020 Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, MNS ISO 12480-1:2022 Кран. Аюулгүй ашиглалт. 1-р хэсэг: Ерөнхий зүйл, MNS 4597 : 2014 Авто замын тэмдэг. Техникийн ерөнхий шаардлага, MNS 6846 : 2020 Хот, тосгон бусад суурин газрын авто зам, гудамж талбайн гэрэлтүүлэг. Техникийн ерөнхий шаардлага стандартууд болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор байгууллагын сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Хот тохижуулах албаны удирдлага, инженер, техникч зэрэг 32 албан хаагчдыг хамруулан сургалт зохион байгуулж мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.
Like
Comment
Share