2022 онд шинээр батлагдсан Тээврийн хэрэгслийн резин дугуй засварын үйлчилгээ.Ерөнхий шаардлага MNS 6969:2022 стандарт нь резин дугуй засварын үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийн ажил үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагыг тогтоосон бөгөөд доорх холбоосоор орж дэлгэрэнгүй үзэж, танилцана уу.https://estandard.gov.mn/standard/v/6914
MNS 6969 : 2022
Тээврийн хэрэгслийн резин дугуй засварын үйлчилгээ. Ерөнхий шаардлага.
Хамрах хүрээ
1 Энэхүү стандарт нь резин дугуй засварын үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийн ажил үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагыг тогтооно. 2 Энэ стандартыг резин дугуй засварын үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээд болон түүнд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтан мөрдөнө. 3 Энэхүү стандарт нь хүнд даацын тээврийн хэрэгслийн резин дугуй засварын үйлчилгээ болон дугуй үйлдвэрлэлд хамаарахгүй.Баталсан огноо: 2022-04-19 | Мөрдөж эхэлсэн огноо: 2022-04-20 |
Ангилал: | 43.020 Авто замын тээврийн хэрэгслийн нийтлэг асуудал | | |
Төлөв: Шинээр батлагдсан стандарт |