1985 ОН: ШАТАХУУН ТҮГЭЭГҮҮР ШАЛГАХ ЯВУУЛЫН МАШИН ЛАБОРАТОРИТОЙ БОЛОВ
Улсын Хэмжил зүйн албыг удирдах Ерөнхий газарт нийлүүлэгдэж, этоланы баазыг нэмэгдүүлсэн байна. 1985 оноос эхлэн термопар, эсэргүүцлийн термометр шалгаж, баталгаажуулж эхэлсэн.
Шатахуун түгээгүүрийн шалгалт, баталгаажуулалтын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хэмжлийн нарийвчлалыг дээшлүүлэх зорилгоор 1985 онд ОХУ-аас "Шатахуун түгээгүүрийг шалгах явуулын машин лаборатори" (Предвижная поверочная лаборатория ППЛ) хоёрыг захиалгаар авсан байна. Энэхүү явуулын машин лаборатори нь шатахууны тоо хэмжээг 0,1% хэмжлийн нарийвчлалтай (5-100) литрийн багтаамжтай 4ш багц мерник, мөн шатахууны температур, нягтыг хэмжиж тодорхойлох хэмжүүрээр бүрэн тоноглогдсон байсан нь тухайн үедээ импортоор нийлүүлэгддэг нефть бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанарыг тодорхойлох зарцуулалтын хэмжүүрийн шалгалт баталгаажуулалтын чанарт эергээр нөлөөлсөн дэвшилтэт технологи байлаа.
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /