1932 ОН. МАНАЙ УЛСАД БАКТЕРИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЭХЛЭВ.
БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайдын 1932 оны 01 дүгээр сарын 02-нд 01 тоот тушаалаар байгуулагдсан, тэр үеийн бактери шинжилгээний газарт шилжин вакцин, ийлдэс үйлдвэрлэлтэй холбоотой шинжилгээнүүдийг голлон хийж ариун цэвэр оношлогооны чиглэлээр хийгдэх шинжилгээг цөөн тоогоор хийдэг байжээ. Эмнэлэг ариун цэврийн 4 дүгээр экспидец ирж, голчлон эрдэм шинжилгээний чиглэлээр ажиллаж, 10 гаруй мянган хүн үзэж, 27760 хүнд лабораторийн шинжилгээ хийсэн байна.
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /
![](https://masm.gov.mn/bug/images/news/1697513441_393396244_169181259580294_1030171162088661269_n.jpg)