"Дэлхийн хэмжил зүйн өдөр"-ийг тохиолдуулан хууль эрхийн хэмжил зүйн хүрээнд 2024 оны төлөвлөгөөт шалгалтыг "Рысжан" ХХК-ийн ШТС-д хийллээ. Шударга, ил тод худалдааг дэмжих, хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулах зорилгоор 12.1.2 кодтой хяналтын хуудсаар шалгалт хийгдсэн бөгөөд шалгалтаар тухайн объект нь 28,3% бага эрсдэлтэй, түгээгүүрийн зарцуулалт нь MNS 3015:2014 "Шатахуун түгээгүүр. Шалгах арга хэрэгсэл" улсын стандартын зөвшөөрөгдөх алдаан дотор байсан.