ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТ ] СХЗХэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу 2023 оны 9-р сарын 20-22-ний хооронд Баяннуур, Алтанцөгц сумдад тохирлын үнэлгээ, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт хийлээ. Ээлжит баталгаажуулалтын хугацаанд сумдын албан байгууллага, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэлгээнд хамруулсан ба ургац хураалтын үеийн болон худалдаа үйлчилгээний мөнгөн тооцоонд ашиглаж байгаа 25 ш хэмжих хэрэгслийг / жин/ шалгалт баталгаажуулалтад хамруулав. Мөн ШТС-уудын 10 ш түгээгүүр, эрүүл мэндийн салбарт ашиглаж байгаа 10 ш хэмжих хэрэгслийг баталгаажуулж, сумдын хэрэглэгч, үйлчлүүлэгчдээс хэлтсийн үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллалаа.