Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 82 жилийн ой, Стандарт, хэмжил зүйн салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ой, Үндэсний Их баярын наадмыг тохиолдуулан Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, стандартчилал, тохирлын үнэлгээг боловсронгуй болгох, хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан амжилтыг нь үнэлэн Стандарт, хэмжил зүйн тэргүүний ажилтан болон Стандарт, хэмжил зүйн газрын Хүндэт Жуухаар Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан хаагчид, хамтран ажилдаг байгууллагын удирдлагууд болон албан хаагч нарыг шагнаж урамшууллаа. Шагнагдсан хүмүүсийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, баяр хүргэн шагналыг нь гардууллаа. Үүнд:
1. Ардын Хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар Стандарт , хэмжил зүйн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Пушкийн Мурат болон Хэмжих хэрэгслийн мэргэжилтэн Өнерханы Дарияш
2. “ СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр Цахилгаан шугам сүлжээний газрын дарга Жүкейн Керей , Рысжан ХХКомпани ажилтан Шериязданы Салдат болон НИК ХХК-ны салбарын дарга Сыдыхын Асылбек
3. Стандарт, хэмжил зүйн газрын “ХҮНДЭТ ЖУУХ”-аар Цахилгаан шугам сүлжээний газрын Ерөнхий нягтлан бодогч Ануарын Мандат, НИК ХХК-ны салбарын Ерөнхий нягтлан бодогч Зулпахарын Силамбек болон Суат ХХК-ны ажилтан Хурметийн Жанибек
4. Аймгийн ИТХ-ын Хүндэт жуух бичгээр хэлтсийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Хурметийн Өмир болон Хэмжүүр баталгаажуулалтын техникч техникч Равдаагын Түмэнбаяр нар тус тус шагнуулж, шагналаа гардан авлаа.
Таалагдлаа
Сэтгэгдэл
Хуваалцах