Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий” үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.3.1-д “Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO стандартыг нэвтрүүлнэ” гэсэн заалт тусгагдсан.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох заалт болон байгууллагын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагын удирдлагууд, менежерүүд, ажилтнуудад зориулсан 2 өдрийн “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО - MNS ISO 9001:2016 СТАНДАРТЫН ШААРДЛАГА” сэдэвт арга зүйн сургалтыг Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2022 оны 07-р сарын 01, 02-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтын үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Д.Бауыржан нээж үг хэлэв. Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Мухамед болон Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Тилеген нар сургалтад хамрагдаж буй төрийн албан хаагчдад амжилт хүсэж үг хэллээ. Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын дарга нар болон мэргэжилтнүүд нийт 60 гаруй хүн хамрагдав. Сургагч багшаар Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын мэргэжилтэн С.Алтанцэцэг ажиллав.
Одоогийн байдлаар Аймгийн Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн өмчийн газар, Цагдаагийн газар болон Аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагууд үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ .
Таалагдлаа
Сэтгэгдэл
Хуваалцах