“ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР”-ийг тохиолдуулан 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр харилцагч байгууллагуудын дунд волейболын тэмцээн зохион байгууллаа.
Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс “ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР”-ийг тохиолдуулан 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр харилцагч байгууллагуудын дунд волейболын тэмцээн зохион байгууллаа. Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Тилеген тэмцээнийг нээж үг хэлэн, баг тамирчдад тэмцээнд амжилттай оролцохыг хүслээ. Уг тэмцээн Дэлхийн хэмжил зүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, харилцагч байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, албан хаагчдын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд зорилготой юм.
Тэмцээнд Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Ус, цаг уур, орчин шинжилгээний төв, Цахилгаан шугам сүлжээний газар, “СУАТ” ХХК, “НИК” ХХК-2 баг, ”Тэс Петролиум” ХХК, "Файннос" ХХК, Хот тохижуулах, Эрчим БӨлгий ХХК-2 баг, зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын 14 баг оролцлоо.
Х.Шалхар ахлагчтай Суат ХХК-ий баг 1-р байр, М.Армия ахлагчтай Нийгмийн даатгалын хэлтсийн баг 2-р байр, Ө.Сымбат ахлагчтай Ник ХХК-ны баг 3-р дугаар байр эзэллээ.
Эхний 3 байр эзэлсэн багийн тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав. 1 дүгээр байр эзэлсэн багт шилжин явах цом гардуулав.
All reactions: