Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын баталсан “Дэлхийн Стандартын өдөр, Стандарт, хэмжил зүйн салбарын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний дагуу Өлгий сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 6, 8,14, 19 21-р цэцэрлэгүүдэд 2022 оны 10 дугаар сарын 11-12 ны өдрүүдэд салбарын Хууль, журам, “ Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт”, MNS 6558:2015 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага, MNS 4946:2019 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага, Баталгаажуулалтын мэдээллийн нэгдсэн сан болон бусад сэдвээр мэдээлэл өгч , цаашид бүтээгдэхүүн үйлчилгээ, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт хийлгэж ажиллах талаар тус цэцэрлэгүүдийн удирдлага, ажилтан, албан хаагч нарт танилцууллаа.
Тус мэдээлэл, сургалт, зөвлөгөөг цаашид бусад цэцэрлэгүүдэд тогтмол зохион байгуулж ажиллана.