[ ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТ]
СХЗХэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу баталгаажуулалтын мэргэжилтэн, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн нар Бугат сумд тохирлын үнэлгээ, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт хийлээ. Ээлжит баталгаажуулалтын хугацаанд үйлчилгээний газруудад шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг баталгаажуулан, дэлгүүрүүдэд ашиглагдаж байгаа худалдааны жинг шалгалт баталгаажуулалтад хамруулан гэрчилгээ олгов.Мөн Бугат сумын ЗДТГ-ын захиалгын дагуу шинэчлэгдсэн баримт бичгийн стандарт MNS 5140-1 : 2021 1-р хэсэг: Баримт бичгийн нэр, төрөл, тодорхойлолт
MNS 5140-2 : 2021 2-р хэсэг: Баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавих шаардлага
MNS 5140-3 : 2021 3-р хэсэг: Баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрт бүрдлийг байрлуулахад тавих шаардлага стандартуудыг гардуулж өгөв.