ЦЭНГЭЛ, УЛААНХУС СУМДАД ХИЙСЭН ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТУХАЙ
Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын мэргэжилтэн, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн нар 2022 оны 05 дугаар сарын 09-нээс 2 хоног ээлжит баталгаажуулалтыг Цэнгэл, Улаанхус сумдад хийлээ. Тус сумдад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага MNS 4946:2019”, “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ MNS 5021-1:2019” стандартыг баримтлан, мөрдөж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж, нийт 40 аж ахуйн нэгж, бүтээгдэхүүн, үйлчилгээнд баталгаажуулалтын үнэлгээ хийж, дэлгүүрүүдэд ашиглагдаж байгаа 35 ш худалдааны жинг шалгалт баталгаажуулалтад хамруулан гэрчилгээ олгов. Мөн эмнэлгийн оношилогоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд ашиглаж буй хэмжих хэрэгслүүдийг шалгалт баталгаажуулалтад хамруулав.