2023 оны 2 дугаар сарын 11 -ний өдөр буюу хагас сайны өдөр иргэн Д -ийн гаргасан Рысжан ХХК-ийн №5 ШТС -тай холбоотой гомдлын дагуу газар дээр нь Хэмжил зүйн хяналтын байцаагч М.Азамат, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Х.Өмирбек, Рысжан ХХК-ийн инженер, техникийн ажилтнууд, гомдол гаргасан хүнийг байлцуулан шалгалт хийхэд А80 төрлийн бензиний түгээгүүрийн ажиллагаа нь хэвийн буюу MNS 3015:2014 стандартын шаардлагыг хангаж байгааг тогтоов.