Стандарт, хэмжил зүйн салбарын улсын ерөнхий байцаагчийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай 12/05 дугаартай удирдамжийн дагуу 7 аж ахуйн нэгжийн худалдан борлуулж байгаа 30-аад төрлийн савласан бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтад хамрагдсан савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ нь MNS OIML R 87:2008 стандартын шаардлага хангаж байсан ба савлагаанд ашиглаж байгаа жинг 2023 оны улсын ээлжит баталгаажуулалтад хамруулсан байна.
Хяналт шалгалтын явцад зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго нь “Савласан бүтээгдэхүүний шошгонд тавих шаардлага” MNS OIML R 79:2017 стандартын шаардлага хангахгүй зөрчил илэрсэн. Зөрчлийг арилгуулах талаар MNS OIML R 79:2017 стандартыг танилцуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.