Халал итгэмжлэлийн анхдагч үнэлгээ
Персийн булангийн итгэмжлэлийн төв (GAC) -ийн үнэлгээний баг халал менежментийн тогтолцооны баталгаажуулалтын Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 28, 29, 30 -ны өдрүүдэд ажиллаж, итгэмжлэлийн анхдагч үнэлгээг тус хэлтсийн Баталгаажуулалтын албаны үйл ажиллагаанд нэвтрүүлж буй GSO 2055-1, GSO-993 Тохирлын үнэлгээ - 2 дугаар хэсэг: Халал баталгаажуулалтын байгууллагуудад тавих шаардлага стандартын дагуу хийлээ.
Энэхүү үнэлгээ нь
UNIDO Mongolia - НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй тохирлын үнэлгээний байгууллагуудыг чадавхижуулах төслийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд тус байгууллагын Чанарын дэд бүтцийн үндэсний зөвлөх Р.Бумдарь ажиглагчаар оролцлоо.