Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан Стандарт,хэмжил зүйн хэлтэс хэмжил зүйн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага болон хамтран ажилладаг байгууллагуудын дунд уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалтад Мэргэжлийн хяналтын газар, “СУАТ” ХХК, Цахилгаан шугам сүлжээний газар, “ЭРЧИМБАЯН-ӨЛГИЙ” ХК, Рысжан ХХК болон ”Тэс Петролиум” ХХК-ны удирдлагууд болон холбогдох албан хаагч нар оролцов.
Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Тилеген болон мэргэжилтнүүд Стандартчилал, техникийн, зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хууль, Хэмжил зүйн тухай болон хэлтсийн 2021 онд хийсэн ажлын талаар товч мэдээлэл өглөө. Мөн оролцогчдыг “СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙ” сэтгүүл болон салбарын хууль, журмын гарын авлагаар хангав.
Azamat Magatai