Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
Аймгийн хэрэглэгчдийг хэмжлийн сөрөг үй дагвраас урьдчилан сэргийлэх, зорчигчдын ачаа жинлэх хэмжилтэд ашиглаж байгаа жингийн ашиглалтын байдал, хэмжил зүйн үзүүлэлт нь “Статик хэмжлийн жин. Шалгах арга хэрэгсэл” MNS 5311:2003 стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 12-15/01 дугаартай удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж ажиллаж байна.
Хяналт шалгалтад Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа “Газрын Од” ХХК, “Цэнгэл транс” ХХК, “Аман авто транс” ХХК, “Аумин” ХХК-ийн нийт 51 тээврийн хэрэгслийн жинг хяналт шалгалтад хамруулж, 8 жинг улсын ээлжит баталгаажуулалтад хамруулан гэрчилгээтэй болгов. Мөн илэрсэн зөрчлийг арилгуулах, учирч болох эрсэдлээс урьдчилан сэргийлээх 4 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
![](https://masm.gov.mn/bug/images/news/1707295492_422765934_287898197642474_1886484286407857800_n.jpg)
![](https://masm.gov.mn/bug/images/news/1707295514_422932335_730371812493841_519798946892122188_n.jpg)
![](https://masm.gov.mn/bug/images/news/1707295523_426146059_1478980345992963_7628052843781741255_n.jpg)