2021 оны 12 дугаар сарын 22-нд зохион байгуулагдсан “Усны тухай хууль, ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт хангах нь” сургалтад тус хэлтсийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Х.Өмирбек оролцож Усны хэрэглээг тоолууржуулах хэрэгцээ шаардлага, “Хэмжил зүйн тухай хууль”, “Хэмжил зүйн дүрэм журмын шинэчлэл, хэмжил зүйн үйл ажиллагааны цаашдын зорилт”-ын тухай мэдээлэл өгч ажиллав.