Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Тилегенээр ахлуулсан ажлын хэсэг Сагсай сумд томилолтоор ажиллав.
1.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд “Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016“ стандартыг нэвтрүүлэх зорилгоор тус сумын удирдлагуудтай уулзаж санал солилцов. Мөн сумын удирдлагуудыг “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001” стандартыг орон нутгийн засаг захиргаанд хэрэглэх арга зүйн заавар” , Чанарын менежментийн тогтолцооны стандартын эмхэтгэл – MNS ISO 9002:2020 болон Чанарын менежментийн тогтолцооны стандартын эмхэтгэл – MNS ISO 18091:2020 зэрэг шаардлагатай стандартын гарын авлагаар хангав.
2. Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн нар ШТС-ын түгээгүүр, жин, цусны даралтын аппарат, автоклавын манометрт ээлжит баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгов.
Үүнд: ШТС-ын түгээгүүр-7 ш, жин-12 ш, цусны даралтын аппарат-4 ш, автоклавын манометр-1ш
3.Бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн тус сумд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр, үйлчилгээний газруудад тохирлын үнэлгээ хийв.
Серикжан Секу болон өөр 1 хүн
1 удаа хуваалцсан