СОРЬЦЫН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ.
Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ажлын хэсэг Цагаан сарын баярыг угтан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үнэт эдлэлийн дарханы үйлчилгээ эрхлэгч болон үнэт эдлэл худалдан борлуулдаг дэлгүүрийн үйл ажиллагаанд сорьцын хяналт, шалгалтыг зөвлөн туслах хэлбэрээр зохион байгууллаа. Үнэт эдлэл худалдан борлуулагч нарт Стандарт, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагчийн зөвлөмж, үнэт эдлэлийн худалдаа, сорьцын баталгаа, “MNS 6506:2015 Мөнгөн аяга. Ерөнхий шаардлага” стандартыг товч танилцуулан зөвлөгөө өгч, үнэт эдлэлийн хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалтад хамруулж ажиллалаа. Мөн улсын ахлах байцаагчийн зөвлөмж болон MNS 6505:2015 “Мөнгөн аяга-Ерөнхий шаардлага” стандартын гарын авлагаар хангаж ажиллав.
Like
Comment
Share