Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Х.Өмирбек 2022 оны 9 дүгээр сарын 26-29 -ний өдрүүдэд Дэлүүн, Толбо, Ногооннуур сум болон Цагааннуур тосгонд ажиллалаа.
Энэ үеэр дээрх сумдад үйл ажиллагаа явуулж буй НИК ХХК, Рысжан ХХК, Арыс ХХК, Нурханат ХХК, Толбо Ойл ХХК, Сайр Ойл ХХК, Сархылмас ХХК, иргэн Тилеужаны, Молкен ХХК, Асылдаулет ХХК, Ахкөл Ойл ХХК-ийн шатахуун түгээх станцуудын нийт 32 ш хэмжих хэрэгсэлд ээлжит шалгалт баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэлээ.