Баян-Өлгий аймгийн ЗДТГ, ХХААГ-аас 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр зохион байгуулсан "Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2022" үзэсгэлэн худалдаан-д оролцож Хэмжил зүйн тухай хууль, Стандартчилал, тeхникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль түүнтэй холбогдон гарсан Засгийн газрын 2018 оны 291-р тогтоол, Шадар сайд болон СХЗГ-ын даргын тушаал шийдвэрүүдийг иргэд аж ахуйн нэгжүүдэд танилцуулж гарын авлагаар ханган ажилласан ба мөн худалдаа эрхэлж байсан иргэд тариаланчдын худалдааны жинг шалгалт, баталгаажуулалтад хамрууллаа.