С.АМАРСАЙХАН: МОНГОЛЧИЛДОГ БУС СТАНДАРТЫГ МӨРДӨЖ ХЭВШЬЕ
АСУУЛТ: “Стандарт ба хөгжил” үндэсний хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэг жил өнгөрч байна. Мөн “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд томоохон хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ хоёрын уялдаа холбоо нь юу вэ?
ХАРИУЛТ: Стандарт бол бидний хөгжлийн хэмжүүр. Нөгөө талдаа аюулгүй байдлын шалгуур. Стандарт хаана хэрэгжиж байна тэнд аюулгүй байдал, чанар, хэрэглээний сэтгэл ханамж бий болж байдаг. Стандарт хаана мөрдөгдөхгүй байна тэнд ажил эзэнгүйрч, чанаргүйдэл бий болж, эрсдэл үүрлэж байдаг. Тийм учраас хөгжсөн улс орнуудын хөгжсөн нууц биш нууц нь Стандарт. Стандарт байгаа газарт хүнд суртал байдаггүй. Стандарт өөрөө хүнд суртал байх ч ёсгүй. Аливаа шатанд, бүх салбарт ажлыг эзэнжүүлээд, эзнийг нь хариуцлагажуулаад түүнийг дагасан гүйцэтгэлийн хяналт чанар баталгаа явж байдаг. Стандартыг эрхэмлэж хэл соёл, өдөр тутмын ажил хэргийн харилцаа, дадал зуршил, зарчим шаардлага болгоё гээд байгаа юм. Ингэж байж бид ундуй сундуй болчихсон салбаруудаа цэгцэнд нь оруулж, эмх цэгцтэй, эрэмбэ дараатай, эргээд тооцох хариуцлагын эзэн нь тодорхо
й байх юм. Тиймээс бүх нийтээрээ Монголчилдог бус стандартыг мөрдөж хэвшье.
![](https://masm.gov.mn/bug/images/news/1706601982_422921268_227183143780105_3589371248855128444_n.jpg)