ЗӨВЛӨМЖ: Хэрвээ үерийн аюулд өртсөн бол бохирлогдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногийг халдваргүйжүүлж, бохир хог хаягдалд халдваргүйжүүлэлт хийх хэрэгтэй. Учир нь үерийн далан, суваг шуудууг бөглөснөөр хүний өтгөн, шингэн үерийн устай хамт урсдаг. Ингэснээр хөрс бохирдож, савханцар, бактери, вирус гээд өвчин үүсгэгч шимэгч, нянгууд тархдаг.
Мөн ахуйн хэрэглээнээс гарч буй хатуу хог хаягдлыг ил задгай хаях, булах, устгах зэрэг нь агаар, хөрсний бохирдол, гэдэсний халдварт өвчин, сүрьеэ, боом, татран зэрэг өвчний эх үүсвэр болдог. Тиймээс иргэн та хог хаягдлаа ус нэвтрэхгүй, шавж мэрэгч орохооргүй, бат бөх, битүүмжлэл сайтай түр хадгалах саванд хийснээр таны эргэн тойронд хог эмх замбараагүй хаягдаж, үерийн усанд урсахаас сэргийлэх боломжтой.
![](https://masm.gov.mn/bug/images/news/1719203194_449094474_319306734567745_2908875332853102536_n.jpg)