ЗАСАГ ДАРГА Д.БАУЫРЖАН СХЗГ-ЫН СТАНДАРТЫН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА, СУРГАЛТЫН ТӨВИЙН ДАРГА Ч.СОДНОМООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Стандарт, хэмжил зүйн газрын Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содномоор ахлуулсан ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. Тус ажлын хэсэг Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийн ажиллаж байгаа юм. Уулзалтын эхэнд Стандарт, хэмжил зүйн газрын Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содном цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад аймгийн Засаг даргад талархал илэрхийлээд, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцах, хэлтсийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт шинжилгээ үнэлгээ хийж мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах зорилгоор ажиллаж байгаа талаар товч танилцууллаа. Түүнчлэн аймгийн Засаг дарга болон орон нутгийн зүгээс Стандарт хэмжил зүйн хэлтэст зарим техник, тоног төхөөрөмж гардуулж өгсөнд явдалд болон шинэ орон байранд оруулахаар болсон явдалд талархан, орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад баяртай байгаагаа онцоллоо. Уулзалтын үеэр Засаг дарга Чанарын менежментийн тогтолцоо-MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэн ажиллаж байгаа талаар ажлын хэсэгт танилцуулаад, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд стандарт, хэмжил зүй тохирлын үнэлгээний салбар чухал байр суурьтайг онцлон, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагааг дэмжин ажилдаг, цаашид ч дэмжин ажиллана гэдгийг илэрхийлэв. Талууд уулзалтын үеэр Стандартчилал, хэмжил зүйн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах чиглэлээр арга хэмжээ авах, хамтран ажиллах талаар бодлоо нээлттэй солилцлоо. Стандарт, хэмжил зүйн газрын Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содном “ СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр шагнагдсан АИХ-ын төлөөлөгч, НИК ХХК-ны салбарын дарга Сыдыхын Асылбект баяр хүргэн шагналыг нь гардууллаа. Уулзалтад ажлын хэсгийн гишүүн Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Ч.Отгонцэцэг, мэргэжилтэн Ч.Тамир, Санхүү хэлтсийн эдийн засагч Ч.Чимгээ, аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Тилеген болон тус хэлтсийн Хэмжих хэрэгслийн мэргэжилтэн Х.Өмирбек нар оролцлоо. Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв 11-11.mn Хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн сан Баталгаажуулалтын мэдээллийн нэгдсэн сан Стандартчилал, хэмжил зүйн талаарх эрх зүйн өөрчлөлт Стандартын мэдээллийн нэгдсэн сан Стандартын төсөлд санал авах Журмын төсөлд санал авах Төлбөрийн хэмжээг тогтоох аргачлалын төсөлд санал авч байна Ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар санал авч байна ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА Түгээмэл асуулт, хариулт Хаяг, байршил Гадаад харилцаа