ДЭД БАЙРАНД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС ТОДОРЛОО.
Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь Стандарт, хэмжил зүйн газартай хамтран Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Магадлан итгэмжлэлийн төв (GAC)–ийн олон улсын итгэмжлэлтийн үнэлгээнд амжилттай хамрагдаж чадсан юм. Үүний үр дүнд “Халал” бүтээгдэхүүнд баталгаажуулалт хийх эрхийг 4 жилийн хугацаатайгаар авлаа. Түүнчлэн 2023 онд Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь 427 сая төгрөгийн 2 давхар барилгын асуудлыг орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж албан хаагчдын ажиллах, нөхцөлийг хангасан. Мөн орон нутгийн төсвөөс 18.5 сая төргөгийн эталон тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлж төрийн үйлчилгээ иргэдэд үзүүлэх боломжийг нэмэгдүүлсэн байна.
Мөн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Стандарт, хэмжил зүйн салбарт онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа энэ цаг үед Төрийн үйлчилгээг нээлттэй, шуурхай, нэг цэгээс хүргэх зорилгоор сургалт, мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх, иргэд олон нийтэд стандартын талаар ойлголт өгөх, стандартыг сурталчлах, стандартаар үйлчлэх, стандартын талаар сургалт зохион байгуулах танхимыг СХЗХ-ийн анхны дарга Д.Хизат агсны үр хүүхдүүдтэй хамтран 11 сая төгрөгөөр тохижуулан Дакеин Хизат агсаны нэрэмжит сургалтын танхимтай болсон зэрэг амжилтаар дэд байрын шагнал хүртлээ.
![](https://masm.gov.mn/bug/images/news/1705993005_421747165_225941230570963_4037591934717839864_n.jpg)