Стандарт, хэмжил зүйн газрын Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содномоор ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт 2022 оны 8 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд ажиллалаа. Ажлын хэсгийн зорилго нь Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэлд Хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нэмэгдүүлэх, хэрэгжилт хангалтгүй болон дутуу хэрэгжилттэй арга хэмжээг эрчимжүүлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангахад орших юм. Ажлын хэсгийн гишүүн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Ч.Отгонцэцэг, мэргэжилтэн Ч.Тамир, Санхүүгийн хэлтсийн эдийн засагч Ч.Чимгээ нар хэлтсийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа. 8Tilegen Khuangan, Delgermaa Lkhagvadorj ба өөр 6 хүн 1 удаа хуваалцсан