Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн VII дах хурлыг 2021 оны 09-р сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлтсийн баталгаажуулалтын ажлын хэсгийн хийсэн тохирлын үнэлгээний дагуу Стандартын “шаардлагын хэмжээнд” гэж үнэлэгдсэн 5 аж ахуйн нэгж, иргэн, үйлчилгээний газрыг баталгаажуулалтын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, 2 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ.