\
Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн улсын шалгагч Х.Өмирбек, СУАТ ХХК-ийн шалгалт тохируулгын ажилтан Х.Жанибек нар хамтарсан гэрээ, төлөвлөгөөний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс Өлгий сумын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын усны тоолуурт шалгалт баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Төлөвлөгөөний дагуу 9 дүгээр сарын 13 -ны өдөр Голомт банк, Хаан банк, Капитрон банк, Памуккале ресторан, Байбулган эмийн санд ашиглаж буй усны тоолууруудыг MNS 2662:2002 стандартын дагуу шалган баталгаажуулалтад хамрууллаа.
Айл өрх, аж ахуйн нэгжүүд график төлөвлөгөөний дагуу ашиглаж буй усны тоолуураа хугацаанд нь баталгаажуулалтад хамруулна уу.