Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор "Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр"-ийн хүрээнд "Эрүүл Монгол Хүн" хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг хангах үүднээс Цагдаагийн ерөнхий газраас “НАМАЙГ АЛГАС” аяныг орон даяар хэрэгжүүлж байна.
Манай хэлтсийн ажилтан албан хаагчид Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас зохион байгуулж байгаа согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа сургалт мэдээлэлд хамрагдан “НАМАЙГ АЛГАС” нөлөөллийн аянд нэгдлээ.