Та бүхэндээ Энэ өдрийн мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Баянхонгор аймгийн эдийн засаг нийгмийн амьдралд стандартчилал, хэмжилзүй, баталгаажуулалт, стандарт чанарын бодлогоор дэмжлэг үзүүлж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих, нэр хүндийг нь өсгөх, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, бизнест ээлтэй орчин бүрдүүлнэ гэсэн эрхэм зорилгыг ханган, батлагдсан оновчтой бүтцээр, итгэмжлэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай хамт олон сахилга хариуцлагатайгаар төрийн байгууллагуудыг манлайлан ажиллаж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай чанартайгаар Аймаг орон нутгийн хөгжлийн стратеги чиг хандлагад нийцүүлэн нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлого, үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлж орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулах төлөө хичээн ажиллаж байна.Манай цахим хуудаснаа зочилсонд тань баярлалаа.
Та бүхний дэмжлэг туслалцаанд чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж, Та бүхний хүлээлтийг ханган биелүүлэхээ амлаж байна.
Манай байгууллагын цахим хуудсанд зочилсон Танд талархал илэрхийлэхийн зэрэгцээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хамт олны халуун мэндчилгээг дэвшүүлье.
Стандарт, хэмжил зүйн байгууллагад илгээсэн Та бүхний ажил хэрэгч санал, хүсэлт, зөвлөгөө, мэдээ, мэдээлэл бидний үйл ажиллагаанд, үнэтэй хувь нэмрээ оруулах тул манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
ХҮНДЭТГЭСЭН:
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА
НАМСРАЙН ШАГДАРСҮРЭН
Байгууллагын түүх
Баянхонгор аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэс нь: МАХН- ын төв хороо , БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1979 оны 191 дүгээр тогтоолоор Аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны "Үнэ чанарын хэлтэс" нэртэйгээр анх байгуулагдсан. Сайд нарын зөвлөлийн 1988 оны 88 дугаар тогтоолоор тус хэлтсийг хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспертиз лабораторитой нэгтгэн Аймгийн стандарт чанарын хяналтын хэлтэс болгон зохион байгуулсан бөгөөд Монгол улсын Их хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс” нь “Стандарт, хэмжил зүйн хэлтэс” болон бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар стандарт, хэмжил зүйн баталгаат байдлыг хангуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүнчлэн Алт-2 хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2017 оны 20 дугаар тогтоолоор баруун бүсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийг 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдөр байгуулж үйл ажиллагаагаа явуулснаас хойш нийт 2 тонн гаруй алт хайлж, 1000 гаруй алтны шинжилгээ хийж, байгууллагын үндсэн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэн ажиллаж байна.
Үндсэн үйл ажиллагаа, зорилго
Аймаг орон нутгийн хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэхэд оршино
Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин улс орны аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд Стандартчилал тохирлын үнэлгээ, техникийн зохицуулалтын үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх
Нийгэм эдийн засгийн хөгжлийг Хэмжил зүйн тухай хуулиар хангах бодлогоор дэмжиж, Монгол улсын хэмжлийн тогтолцоо, хэмжлийн нэгжийн үндэсний эталон, хууль эрхийн хэмжил зүйн техникийн чадавхийг нэмэгдүүлж, олон улсын түвшинд хүргэх
Бүтээгдэхүүн үйлчилгээний болон удирдлагын тогтолцоо (ISO 9001, ISO 14000, 22000) -ны баталгаажуулалтын үйл ажиллагаагаар худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдэнд зах зээл дээр шударга өрсөлдөх таатай нөцөлийг бүрдүүлэх.
Алсын хараа
Үндэсний болон олон улсын стандартыг нэвтрүүлж хэвшүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлсэн орон нутаг болж хөгжих.
Эрхэм зорилго
Бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанар, стандарт, хэмжилзүй, сорьцын баталгаат байдлыг хууль тогтоомжийн хүрээнд хангуулж, аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.