Байгууллагын түүх
Баянхонгор аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэс нь: МАХН- ын төв хороо , БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1979 оны 191 дүгээр тогтоолоор Аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны "Үнэ чанарын хэлтэс" нэртэйгээр анх байгуулагдсан. Сайд нарын зөвлөлийн 1988 оны 88 дугаар тогтоолоор тус хэлтсийг хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспертиз лабораторитой нэгтгэн Аймгийн стандарт чанарын хяналтын хэлтэс болгон зохион байгуулсан бөгөөд Монгол улсын Их хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс” нь “Стандарт, хэмжил зүйн хэлтэс” болон бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар стандарт, хэмжил зүйн баталгаат байдлыг хангуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүнчлэн Алт-2 хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2017 оны 20 дугаар тогтоолоор баруун бүсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийг 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдөр байгуулж үйл ажиллагаагаа явуулснаас хойш нийт 2 тонн гаруй алт хайлж, 1000 гаруй алтны шинжилгээ хийж, байгууллагын үндсэн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэн ажиллаж байна.
Үндсэн үйл ажиллагаа, зорилго
Аймаг орон нутгийн хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэхэд оршино
Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин улс орны аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд Стандартчилал тохирлын үнэлгээ, техникийн зохицуулалтын үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх
Нийгэм эдийн засгийн хөгжлийг Хэмжил зүйн тухай хуулиар хангах бодлогоор дэмжиж, Монгол улсын хэмжлийн тогтолцоо, хэмжлийн нэгжийн үндэсний эталон, хууль эрхийн хэмжил зүйн техникийн чадавхийг нэмэгдүүлж, олон улсын түвшинд хүргэх
Бүтээгдэхүүн үйлчилгээний болон удирдлагын тогтолцоо (ISO 9001, ISO 14000, 22000) -ны баталгаажуулалтын үйл ажиллагаагаар худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдэнд зах зээл дээр шударга өрсөлдөх таатай нөцөлийг бүрдүүлэх.