Үйл ажиллагааны зорилго: Хэрэглэгчдэд зөв, оновчтой сонголт хийхэд, туслах, хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих замаар зах зээлийн эрүүл уур амьсгалыг бүрдүүлэх, нийгмийг хөгжүүлэхэд тохирлын үнэлгээний, баталгаажуулалтаар дэмжлэг үзүүлэх.
Хамрах хүрээ: Баянхонгор аймгийн хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд.
Баталгаажуулалтын төрөл:
- Үйлчилгээний баталгаажуулалт
- Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний баталгаажуулалт
Эрх зүйн үндэслэл:
- “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” МУ-ын хууль, 2017 он
- Монгол улсын засгийн газрын 291 дүгээр тогтоол, 2018 он
Баталгаажуулалтын ач холбогдол:
- Өрсөлдөх боломж нээгдэнэ
- Үр ашиг бодитоор хэмжигдэнэ
- Эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө
- Брэнд бүтээгдэхүүн бий болно
- Өртөг нэмэгдэнэ
- Хэрэглэгчийн сонголтонд нөлөөлнө
- Ээлтэй орчинд амьдарна
- Бүтээмжийг нэмэгдүүлнэ
- Олон улсын зах зээл бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа таниулах боломж нээгдэнэ.
Баталгаажуулалтыг хэрэгжүүлэгч: Баянхонгор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” МУ-ын хуулийн хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтыг гүйцэтгэдэг бөгөөд 1997 оноос олон улсын MNS ISO IEC 17065 стандартын шаардлагын дагуу 6 дахь удаагаа итгэмжлэгдсэн байгууллага юм.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын чиглэлээр дараах баталгаажуулалтын шинжээчид ажиллаж байна.
№ |
Албан тушаал |
Овог нэр |
Цахим хаяг |
Утас |
Ажлын цаг |
1 |
Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын мэргэжилтэн |
В.Оюунзул |
Oyunhashzulaa8285@gmail.com |
86808285 |
09:00-18:00 |
2 |
Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалтын мэргэжилтэн |
С.Амаржаргал |
SanjaasvrenAmarjargal@gmail.com |
88290960 |