" СТАНДАРТЧИЛАЛ " гэж Бүтээгдэхүүн үйлчилгээний харилцан орлуулалт, мэдээлэл, техник, хэмжилт сорилтын нэгдмэл, нийцтэй, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтээр, дахин давтан хэрэглэх журам тогтоох үйл ажиллагааг:
" СТАНДАРТ " гэж тодорхой хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан , сонгон хэрэглэх баримт бичгийг:
2021 оны 09 сарын байдлаар Монгол улсад нийт 6560 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Стандарт хэмжил зүйн газрын цахим estandard.gov.mn сангаар зочлон эдгээр стандарттай танилцах бүрэн боломжтой ба манай хэлтсийн Стандарт салбар сангаар үйлчлүүлэн хүссэн стандартаа авах боломжтой.