Ахлах мэргэжилтэн Л.Нямдорж, Хэмжих хэрэгсэлийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Өнөрбаяр, Ч.Дамдинсандив, Ж.Энхмөнх, Хэмжүүр баталгаажуулалтын техникч Г.Батбаатар нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 11 дүгээр сарын 14-нөөс 18-ний өдрүүдэд Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан сумдад ажиллалаа. Тус ажлын хэсэг нь дээрх сумуудын хүнсний жижиглэн худалдаа эрхэлдэг ААН, иргэдийн хүнсний дэлгүүр, мухлаг, худалдааны төв, шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай танилцаж дэлгүүрүүдийн тохирлын гэрчилгээний хяналт, хэмжих хэрэгсэл болон шатахуун түгээх станцын түгээгүүрт хяналт баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.