Ахлах мэргэжилтэн Л.Нямдорж, Хэмжих хэрэгсэлийн баталгаажуулалтын мэргэжилтэн Б.Өнөрбаяр, Ч.Дамдинсандив, Ж.Энхмөнх, Хэмжүүр баталгаажуулалтын техникч Г.Батбаатар нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 11 дүгээр сарын 07-ноос 11-ний өдрүүдэд Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг, Байдраг, Галуут, Баян-Овоо сумдад ажиллаа. Тус ажлын хэсэг нь дээрх сумуудын хүнсний жижиглэн худалдаа эрхэлдэг ААН, иргэдийн хүнсний дэлгүүр, мухлаг, худалдааны төв, шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай танилцаж дэлгүүрүүдийн тохирлын гэрчилгээний хяналт, хэмжих хэрэгсэл болон шатахуун түгээх станцын түгээгүүрт хяналт баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.