[ЭЭЛЖИТ БАТАЛГААЖУУЛАЛТ]
Хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу цахилгааны хэмжих хэрэгслийн улсын шалгагч Т. Доржжагдаг ээлжит баталгаажуулалтын ажлаар Бэрх, Батноров, Баян-Овоо сумдад 2021.08.23 -09.01-ны өдрүүдэд ажиллав. Баталгаажуулалтын ажлыг MNS 5090:2005 болон MNS 2816:2003 стандартын дагуу 448 ширхэг тоолуурыг шалгаснаас 59 ширхэг тоолуур стандартын шаардлага хангаагүй хасагдаж, 389 ширхэг тоолуур тэнцэж улсын шалгагчийн лац дарагдаж,баталгаажуулалтын гэрчилгээ олгогдож баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэв.