MNS 5283:2022- Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн
тэмдэгт тавих ерөнхий шаардлага
- Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд суурьшсан хэсгийн гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагыг баталгаажсан хаягаар тэмдэгжүүлэх.
- Засаг захиргааны нэгж болон хороолол, талбай, төлөвлөлтгүй суурьшсан хэсэг түүх соёлын дурсгалт газар, хотхоны батлагдсан монгол нэрийг хаягийн зурган самбар дээр бичнэ.
- Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө хаягийн нэгдсэн тэмдэгтэй болсон байна.
- Төрийн байгууллагын хаягийн бичвэрийг кирилл, монгол бичиг, англи хэлээр хослуулан бичнэ.
- Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын хаягийн бичвэрийг кирилл, монгол бичгээр хослуулан бичнэ. /Шаардлагатай тохиолдолд кирилл, монгол бичгээс гадна англи хэлээр хослуулан бичиж болно/