ISO 10333-1-ийн энэ хэсэгт Бүтэн биеийн бүсэнд тавих шаардлага, туршилтын аргууд, ерөнхий ашиглах заавар, тэмдэглэгээ баглаа боодол хийх, засвар үйлчилгээний заавар зэргийг тодорхойлно. Олон Улсын Стандартад тусгасан 6кН-ээс хэтрэхээргүй уналтын хүчтэйгээр унах осол болох гэх мэтчилэн уналтыг сааруулах нэг бүрийн системд бүтэн биеийн бүсийг хэрэглэгч холбон ашиглах зориулалттай.
ISO 10333 стандартын энэ хэсэгт татлагын шаардлагууд, туршилтын арга барилууд, ашиглалт, засвар үйлчилгээний заавар, тэмдэглэгээ, шошго болон савлагааг зааж өгсөн болно. Татлага буюу аргамжаа нь уналтын хүч сааруулагчтай байдаг бөгөөд эдгээрийг уналтаас хамгаалах системийн дэд систем гэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ISO 10333-6 Уналтыг сааруулах нэг бүрийн системүүд– 6-р хэсэг: Систем туршилтын үзүүлэлтүүд стандартын ном зүй хэсгээс үзэж болно. ISO 10333-2 стандартад хоёр төрлийн уналтын хурд сааруулагч буюу энерги шингээгчийг тодорхойлсон.
- Баталсан огноо: 2022-11-16
- Мөрдөж эхэлсэн огноо: 2022-12-02