Хэнтий аймгийн Хэрлэн сумын хэвлэлийн үйлвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд Хэнтий аймгийн Эх хэлний зөвлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран:
Аймгийн Засаг даргаар ахлуулсан Эх хэлний зөвлөлийн бодлого үйл ажиллагаа, монгол бичиг үндэсний хөтөлбөр-III хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж,
MNS 5283:2022- Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага ,
MNS 6978 : 2022-Төрийн албан хаагчийн нэрийн хуудсанд тавих ерөнхий шаардлага,
MNS 6968 : 2022- Хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага стандартуудаар мэдээлэл өгч,
Худалдаа аж үйлдвэрийн танхим мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв.
--------------------------------------------------------------------------
MNS 5283:2022- Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн тэмдэгт тавих ерөнхий шаардлага #СТАНДАРТЫГ #ДАГАЖ_МӨРДСӨНӨӨР:
Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд суурьшсан хэсгийн гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагыг баталгаажсан хаягаар тэмдэгжүүлэх.
Засаг захиргааны нэгж болон хороолол, талбай, төлөвлөлтгүй суурьшсан хэсэг түүх соёлын дурсгалт газар, хотхоны батлагдсан монгол нэрийг хаягийн зурган самбар дээр бичнэ.
Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө хаягийн нэгдсэн тэмдэгтэй болсон байна.
Хэнтий Стандарт Хэмжилзүйн Хэлтэс